21 дугаар зүйл. Монополын эсрэг газрын дарга, гишүүн, албан хаагчийн баталгаа /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Монополын эсрэг газрын дарга, гишүүн, албан хаагчийн баталгаа /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.Монополын эсрэг газрын дарга, гишүүн, албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана: /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.1.хуульд зааснаас бусад үндэслэлээр дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халахыг хориглох;

21.1.2.албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцах;

21.1.3.албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт таван жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

21.1.4.10-аас доошгүй жил ажилласан албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол түүнд албан тушаалынх нь гучин зургаа хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.1.5.албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлөх;

21.1.6.албан хаагчийн хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд гарах зайлшгүй зардлыг нөхөн олгох.

21.2.Монополын эсрэг газрын орон тооны бус гишүүнд урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Энэ хуульд заасан эдийн засгийн баталгааг албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг албан хаагч өөрөө хийнэ.

21.4.Албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

ХЯНАН ШАЛГАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.