23 дугаар зүйл. Хяналт шалгалт явуулах хугацаа
23.1.Улсын байцаагч хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Монополын эсрэг газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан зөрчлийг хянан шалгах ажиллагааны хугацаа энэ хуульд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23.4.Улсын байцаагч хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Монополын эсрэг газрын даргад танилцуулна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.5.Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/