24 дугаар зүйл. Хяналт шалгалтын дагуу авах арга хэмжээ

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хяналт шалгалтын дагуу авах арга хэмжээ

24.1.Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

24.1.1.зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах;

24.1.2.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон бол холбогдох этгээдийг захиргааны хариуцлагаас хөнгөлөх;

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.1.3.уг зөрчил гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох бүх баримт сэлтийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх.

24.2.Улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг Монополын эсрэг газар хянан үзэж шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл хараат бус, бие даасан хөндлөнгийн аудитын байгууллагаар санал, дүгнэлт гаргуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.3.Улсын байцаагч нь өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хянан шалгаж эцсийн шийдвэр гаргаагүй байхад аж ахуй эрхлэгчийн нэр хүндэд харш аливаа мэдээ, мэдээллийг тараахыг хориглоно.

24.4.Энэ хуулийн 24.3-т заасныг зөрчсөний улмаас аж ахуй эрхлэгч ажил хэргийн нэр хүнд, бизнесийн ашиг орлогод нөлөөлж гэм хор учирсан гэж гомдол гаргавал Монополын эсрэг газар шалгаж гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.