25 дугаар зүйл. Хянан шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
25.1.Улсын байцаагчид хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын ажилд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан шаардлагатай туслалцаа үзүүлж, уг үйл ажиллагааг явуулах бололцоогоор хангаж ажиллана.
25.2.Монополын эсрэг газрын дарга, гишүүн болон албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан өөрт нь болон түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд бодит аюул заналхийлсэн тохиолдолд тэдний аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангана. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ТАВДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ