26 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

26.1.Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтан дараахь эрх, үүрэгтэй:

26.1.1.Монополын эсрэг газар, улсын байцаагчийн гаргасан хууль ёсны шийдвэрийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх; /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.2.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах болон хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх;

26.1.3.улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Монополын эсрэг газарт гомдол гаргах. /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.Монополын эсрэг газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.