13 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ · энэ зүйлийг 2023-07-07-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2023-07-07-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

13.1.Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.улсыг батлан хамгаалах болон орон нутгийн хамгаалалтын асуудлаар төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааг удирдах;

13.1.2.цэргийн анги, байгууллагыг байгуулах, өргөтгөн зохион байгуулах, шилжүүлэх, татан буулгах асуудлыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх;

13.1.3.цэргийн анги, байгууллагын байршлыг тогтоох;

13.1.4.төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг тогтоох;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.5.батлан хамгаалах материаллаг нөөцийн хэмжээ, байршлыг тогтоох, түүнийг бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг зохион байгуулах;

13.1.6.иргэнийг эх орноо батлан хамгаалахад сургаж бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх;

13.1.7.бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил болон аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн агуулгыг тусгаж, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.8.цэргийн алба хаах тогтолцоог боловсронгуй болгож, иргэний цэргийн алба хаах хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн урамшуулалт бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

13.1.9.иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журмыг тогтоох;

13.1.10.зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;

13.1.11.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хангах, хадгалах журмыг тогтоох;

13.1.12.батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд бүрэн эрхийнхээ дагуу олон улсын байгууллага болон бусад улсын Засгийн газартай олон улсын гэрээ байгуулах;

13.1.13.цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн ололтыг цэргийн хэрэгт нэвтрүүлэх;

13.1.14.аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журмыг тогтоох.

13.1.15.аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрмийг батлах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.