18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

18.1.Батлан хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.ажилтныхаа иргэний цэргийн алба хаах үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, цэргийн үүрэгтнийг дайчилгаатай сургууль, цугларалтад оролцуулах;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.2.дайчилгааны даалгаврыг биелүүлж, үйл ажиллагаагаа дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах;

18.1.3.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.