17 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын үүрэг
17.1.Батлан хамгаалах талаар бүх шатны 3асаг дарга дараахь үүрэг хүлээнэ:
17.1.1.батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
17.1.2.орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх;
17.1.3.нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг орон нутгийн хамгаалалтын зорилготой уялдуулан хөгжүүлэх;
17.1.4.цэргийн бүртгэлийг хөтлөх, цэрэг татах, цэргийн албанд гэрээгээр элсүүлэх, дүйцүүлэн хаалгах ажлыг зохион байгуулах;
17.1.5.дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх;
17.1.6.дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах;
17.1.7.тайван ба дайны үед хүн амын зайлшгүй хэрэгцээнд шаардагдах гол нэр төрлийн материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах;
17.1.8.нутаг дэвсгэртээ байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах талаар хамтран ажиллах, батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдуулан байгаль орчныг хамгаалах талаар хууль тогтоомжийн дагуу хяналт тавих;
17.1.9.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх;
17.1.10.иргэнд эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
17.1.11.батлан хамгаалахад туслах олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
17.1.12.цэргийн насны иргэнийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах.