16 дугаар зүйл. Төрийн байгууллагын үүрэг
16.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бусад төрийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
16.1.1.батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн арга хэмжээг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх;
16.1.2.батлан хамгаалах арга хэмжээг эрхлэх асуудлын хүрээний байгууллагад зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
16.1.3.улсын дайчилгааны бэлтгэлийг хангах, сургалтыг зохион байгуулах;
16.1.4.улсын дайчилгааны даалгаврыг биелүүлэх;
16.1.5.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан судалгаа хийх, шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх.
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ