15 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний чиг үүрэг

15.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлан хамгаалах бодлогыг боловсруулж, түүний улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

15.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб, батлан хамгаалах чиглэлийн улсын үйлдвэрийн газар, цэргийн сургууль, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилт, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагатай байна.

15.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.3.1.батлан хамгаалах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.3.2.улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.3.3.зэвсэгт хүчнийг зэвсэглэл, техник, материал хэрэгслээр нөхөн хангах, шинэчлэх, нөөцийг бүрдүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.3.4.батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

15.3.5.цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.3.6.батлан хамгаалах дэд бүтцийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.3.7.зэвсэгт хүчний нэгдсэн төлөвлөлтийг удирдамжаар хангах;

15.3.8.цэргийн гэрээт алба хаах мэргэжил, тооны дээд хязгаарыг жил бүр тогтоох;

15.3.9.орон нутгийн хамгаалалт, дайчилгааны арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

15.3.10.иргэний батлан хамгаалах талаархи бэлтгэлжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах, батлан хамгаалахад туслах олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

15.3.11.иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх;

15.3.12.батлан хамгаалах арга хэмжээний төлөвлөлтөд шаардагдах мэдээ, судалгааны нэр төрлийг тогтоож, шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс гаргуулан авах;

15.3.13.иргэний эрүүл мэндийг хамгаалах, иргэнд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

15.3.14.цэргийн зориулалттай зэвсэг, сум, галт хэрэглэл үйлдвэрлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах.

15.4.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтой байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.