13 дугаар зүйл. Цэрэг татлагын товчоо
13.1.Цэргийн албаны ээлжит татлагыг эрхлэн явуулах цэрэг татлагын товчоог дарга, орлогч, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын зохих албан тушаалтан болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон ажиллуулна.
13.2.Цэрэг татлагын товчоо дараахь үүрэг хүлээнэ:
13.2.1.Засгийн газраас тогтоосон ээлж, хугацаанд цэрэг татлагыг зохион байгуулах;
13.2.2.цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийх;
13.2.3.цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж, цэргийн анги, байгууллагад хуваарилах;
13.2.4.иргэнээс цэрэг татлагатай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх.
13.3.Цэрэг татлагын товчоо иргэнийг энэ хуулийн 16.2-т заасныг үндэслэн цэргийн жинхэнэ албанд татахаас тухайн жил түр чөлөөлөх эрхтэй.
13.4.Цэрэг татлагатай холбогдох асуудлыг товчооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
13.5.Товчооны шийдвэрийн талаархи гомдол, маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
13.6.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга цэрэг татлага явуулахад шаардлагатай байр, тээврийн хэрэгслээр хангаж, дэмжлэг үзүүлэх албан тушаалтныг томилж ажиллуулах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./