30 дугаар зүйл. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

30.1.Монгол Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.

30.2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хугацаа 24 сар байна.

30.3.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно.

30.4.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмыг Засгийн газар батална.

30.5.Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газар жил бүр батална.

30.6.Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.7.Захиргааны санаачилгаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэн болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16.1-д заасан улсын өмгөөлөгчөөр гурван жил тасралтгүй ажилласан Хууль зүйн туслалцааны төвийн хуульчийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.8.Алслагдсанд тооцох сумдын жагсаалтыг Засгийн газар батална.

30.9.Энэ зүйлийн 30.6, 30.7-д заасан иргэний дүйцүүлэх алба хаасан хугацааг анх шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцож хугацаа дуусмагц цэргийн бүртгэлд авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.