6 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн үүрэг

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн үүрэг

6.1.Цэргийн алба хаагч дараахь нийтлэг үүрэгтэй:

6.1.1.эх орон, төр, ард түмнээ хүндэтгэн дээдлэх;

6.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байх;

6.1.3.Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх;

6.1.4.албан тушаалын үүргээ биелүүлэх;

6.1.5.захирах, захирагдах зарчмыг мөрдөх;

6.1.6.гадаад улсад үүрэг гүйцэтгэхдээ тухайн улсын болон олон улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөх;

6.1.7.цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих;

6.1.8.хариуцсан зэвсэг, цэргийн техникийг чадамгай эзэмшиж, хамгаалах;

6.1.9.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг алба хаах хугацаандаа болон албанаас чөлөөлөгдсөний дараа задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.10.мэдлэг, мэргэшлийн түвшнээ ахиулж байх.

6.2.Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн алба хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.

6.3.Захирагч, даргын тушаал, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна.

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ДАВУУ ЭРХ, ЭРХИЙН ХЯЗГААРЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.