9 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн цалин хөлс

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн цалин хөлс

9.1.Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цэргийн алба хаагчид цалин хөлс олгоно.

9.2.Цэргийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн ба цэргийн цолны цалингаас гадна доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

9.2.1.байлдааны жижүүрлэлтийн болон тусгай үүргийн;

9.2.2.төрийн тусгай алба хаасан хугацааны; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.3.онцгой нөхцөлийн;

9.2.4.цэргийн мэргэжлийн зэргийн;

9.2.5.хилийн;

9.2.6.төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл хариуцсаны;

9.2.7.боловсролын болон эрдмийн зэрэг, цолны.

9.3.Цэргийн алба хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас бусад суутгал хийхийг хориглоно.

9.4.Цэргийн алба хаагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.

9.5.Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалин хөлс олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.6.Цэргийн алба хаагчид хууль тогтоомжид заасан бусад нэмэгдэл, урамшууллыг олгож болно.

ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.