15 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.энэ хуулийн 12.1.7-д заасан журмын дагуу дайчилгаа явуулж, гарсан ой, хээрийн түймрийг унтраах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

15.1.2.хүн амыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд сургах сургалт, сурталчилгаа зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

15.1.3.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.