33 дугаар зүйл. Мод бэлтгэх гэрээ байгуулах
33.1.Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ -тай мод бэлтгэх гэрээ байгуулна.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу байгуулах мод бэлтгэх гэрээнд дараах зүйлийг тусгана:
33.2.1.мод бэлтгэх үндэслэл /мод бэлтгэхийг зөвшөөрсөн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;
33.2.2. мод бэлтгэх хугацаа, зориулалт, бэлтгэх модны төрөл, хэмжээ;
33.2.3.мод бэлтгэлийн талбай тусгаарласан материал, мод бэлтгэх технологийн карт болон ойн нөөцийн тодорхойлолт;
33.2.4.ойг нөхөн сэргээх, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ;
33.2.5.мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх нөхцөл;
33.2.6.мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх.