36 дугаар зүйл. Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх

36.1.Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх бол зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарт оруулах саналаа аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

36.2.Энэ хуулийн 36.1-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нар мод бэлтгэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.