37 дугаар зүйл. Бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалах

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалах

37.1.Модны чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж энэ хуулийн 35.1, 35.2-т заасны дагуу бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалах ажлыг зохион байгуулна.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, түрээслэгч нь эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахыг хориглоно.

37.3.Энэ хуулийн 37.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн түрээслэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

37.4.Мод, модон материалын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдаа, үйлчилгээ явуулж байгаа газартаа оруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.