38 дугаар зүйл. Ойн дагалт баялаг, түүнийг ашиглах горим

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Ойн дагалт баялаг, түүнийг ашиглах горим

38.1.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана.

38.3.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойн дагалт баялгийг төлбөртэйгөөр ашиглана.

38.4.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуулийн 38.1-д заасан эрхийн бичиг олгохдоо ойн дагалт баялаг, түүний тархац, тухайн жилийн ургац зэргийг харгалзана.

38.5.Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө.

38.6.Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38.7.Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно.

38.8.Ойн сан бүхий газарт ургадаг хушны самар, зэрлэг жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ашигт ургамлыг хамгаалах бүсүүдийг байгуулж нутгийн иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болно.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.