45 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр унтраахад дайчлагдсан иргэн, төрийн албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа
45.1.Ой, хээрийн түймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн, төрийн албан хаагч түймэр унтраах иргэний журамт болон албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд буюу ар гэрт дараах тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү зардлыг олгоно:
45.1.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;
45.1.2.хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;
45.1.3.хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал;
45.1.4.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зөрүү;
45.2.Ой, хээрийн түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан иргэн, төрийн албан хаагчийн оршуулгын болон техник хэрэгсэл ашигласантай холбогдсон зардлыг төр хариуцна.
45.3.Ой, хээрийн түймэрт дайчлагдсан иргэн, төрийн албан хаагч түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ.
45.4.Тусламжийн хэмжээг Засгийн газар тогтооно.