6 дугаар зүйл. Ойн мэдээллийн сангийн тогтолцоо, журам
6.1.Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний талаарх цогц мэдээллийг агуулсан улсын хэмжээний ойн мэдээллийн сантай байна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.З.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн долдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.
6.4.Бүх шатны Засаг дарга ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээг дээд шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тогтмол хугацаанд шуурхай мэдээлнэ.
6.5.Ой, хээрийн түймрийн талаарх мэдээ, тайланг аймаг, нийслэлийн Засаг дарга хагас, бүтэн жилээр гаргаж, төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгнө.