9 дугаар зүйл. Ашиглалтын бүсийн ой, түүний дэглэм
9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад ой ашиглалтын бүсийн ойд хамаарна.
9.2.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй.
9.3.Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан ойн менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна.