19 дугаар зүйл. Дахин сонгууль товлон зарлах
19.1.Улсын Их Хурлын дахин сонгуулийг сонгуулийн төв байгууллага 30 хоногийн дотор зарлана.
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.2.Ерөнхийлөгчийн дахин сонгуулийг Улсын Их Хурал 30 хоногийн дотор товлон зарлана.
19.3.Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./