20 дугаар зүйл. Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс бусад сонгуулийн санал авах өдөр

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс бусад сонгуулийн санал авах өдөр

20.1.Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.

20.2.Нөхөн сонгуулийн зохион байгуулалтын цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ.

20.3.Ээлжит бус, дахин сонгуулийн санал авах өдрийг тухайн сонгуулийг зарлах эрх бүхий этгээд энэ хуульд нийцүүлэн товлож, цагийн хуваарийг гарган мөрдүүлнэ.

СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.