21 дугаар зүйл. Сонгуулийн нутаг дэвсгэр
21.1.Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Орон нутгийн хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
21.3.Улсын Их Хурлын гишүүний болон орон нутгийн хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн сонгуулийн үр дүн гарах нутаг дэвсгэр байна.
21.4.Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор сонгуулийн нутаг дэвсгэр нь хэсэгт хуваагдана.