22 дугаар зүйл. Сонгуулийн тойрог

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Сонгуулийн тойрог

22.1.Сонгуулийн үр дүнг тодорхойлон гаргах нутаг дэвсгэрийг сонгуулийн тойрог гэнэ.

22.2.Улсын Их Хурлын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

22.3.Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно.

22.4.Улсын Их Хурлын сонгуулийг явуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр нь сонгуулийн тойрогт хуваагдана.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.5.Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид "аймгийн хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад аймгийн төвийн баг болон аймгийн сум тус бүр нь сонгуулийн тойрог болно.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид "нийслэлийн хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад нэг хороо сонгуулийн нэг тойрог болох бөгөөд хоёр буюу хэд хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.8.Аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид байгуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.9.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид "сумын хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.10.Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид "дүүргийн хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад тухайн дүүргийн хороо бүр нь сонгуулийн тойрог болно.

/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.11.Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно.

22.12.Тойрог нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.