25 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт

25.1.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт нь сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороо гэсэн тогтолцоотой байна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.2.Аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороо гэсэн тогтолцоотой байна.

25.3.Сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.