24 дугаар зүйл. Сонгуулийн байгууллага

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Сонгуулийн байгууллага

24.1.Сонгуулийг сонгуулийн байгууллага зохион байгуулж, явуулна.

24.2.Сонгуулийн байгууллага нь дараах байгууллага байна:

24.2.1.сонгуулийн төв байгууллага;

24.2.2.аймаг, нийслэлийн сонгуулийн байгууллага /цаашид "аймаг, нийслэлийн сонгуулийн хороо" гэх/;

24.2.3.сум, дүүргийн сонгуулийн байгууллага /цаашид "сум, дүүргийн сонгуулийн хороо" гэх/;

24.2.4.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комисс /цаашид "төв комисс" гэх/;

24.2.5.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс /цаашид "салбар комисс" гэх/.

24.3.Сонгуулийн байгууллага нь байнгын болон байнгын бус ажиллагаатай байна.

24.4.Сонгуулийн төв байгууллага нь байнгын ажиллагаатай төрийн байгууллага байна.

24.5.Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно.

24.6.Сонгуулийн хэсэгт сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах санал авах нэгж /цаашид "санал авах байр" гэх/ ажиллах бөгөөд тухайн нэгж нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.