49 дугаар зүйл. Сонгуулийн хандив
49.1.Сонгуулийн хандив /цаашид "хандив" гэх/ нь дараах хэлбэртэй байна:
49.1.1.мөнгөн;
49.1.2.мөнгөн бус.
49.2.Хандивлагч нь энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.
49.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.