55 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг нэр дэвшүүлсэн нам, эвсэл хариуцах
55.1.Нам, эвсэл нь өөрийн сонгуулийн зардлын дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийн зардлын дансанд шилжүүлэх байдлаар өөрийн дэвшигчийн сонгуулийн зардлыг хариуцна.
55.2.Нам, эвслийн зардлын данснаас нэр дэвшигчийн зардлын дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.