54 дугаар зүйл. Нэр дэвшигч өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд зарцуулах
54.1.Нэр дэвшигч нь өөрийн хувийн орлогоор олсон мөнгөн хөрөнгийг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд оруулан сонгуулийн зардал гаргана.
54.2.Нэр дэвшигчийн хувийн орлогоор олсон мөнгөн хөрөнгө гэдэгт тухайн хувь хүний хөдөлмөрийн хөлс, түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого хамаарна.
54.3.Нэр дэвшигч нь өөрийн хувийн өмчийн бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өөрийн сонгуулийн сурталчилгаанд шууд, шууд бусаар ашиглах эрхтэй.
54.4.Нэр дэвшигч нь зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоно.
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ НАМ, ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧ ХАРИЛЦАН ХАРИУЦАХ