53 дугаар зүйл. Нам өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд зарцуулах

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Нам өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд зарцуулах

53.1.Нам улс төрийн намын хууль тогтоомжид заасны дагуу хуримтлуулсан өөрийн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд шилжүүлэн, сонгуулийн сурталчилгаанд зарцуулах эрхтэй.

53.2.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн штабаар дамжуулан сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

53.3.Нам зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.