52 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох
52.1.Дараах этгээдээс хандив өгөхийг хориглоно:
52.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
52.1.2.олон улсын байгууллага;
52.1.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
52.1.4.гадаад улсын иргэн;
52.1.5.харьяалалгүй хүн;
52.1.6.арван найман нас хүрээгүй хүн;
52.1.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
52.1.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
52.1.9.Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;
52.1.10.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
52.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
52.3.Хандив өгсөн этгээдийн эрх зүйн байдал нь тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
52.4.Энэ хуулийн 52.2, 52.3-т заасныг зөрчиж, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.
СОНГУУЛИЙН ЗАРДАЛД ЗАРЦУУЛАХ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ