51 дугаар зүйл. Мөнгөн бус хандив

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Мөнгөн бус хандив

51.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

51.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх;

51.1.2.үнэ төлбөргүй үйлчилгээ.

51.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.

51.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр хандивын гэрээ байгуулна.

51.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг хандивын гэрээгээр харилцан тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

51.5.Энэ хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд тусалж байгаа аливаа этгээд нь хөлсгүйгээр ажиллаж байгаа бол уг ажлыг хандивт буюу нэр дэвшигчийн сонгуулийн зардалд тооцохгүй.

51.6.Энэ хуулийн 51.2-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

51.6.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

51.6.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

51.7.Энэ хуулийн 51.3-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

51.8.Энэ хуулийн 51.2-51.4-т заасныг зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.