6 дугаар зүйл. Сонгууль, түүний хэлбэр
6.1.Сонгууль нь Монголын ард түмэн төрийн болон орон нутгийн өөрөө удирдах эрхээ хэрэгжүүлэх үндсэн арга мөн.
6.2.Сонгууль нь доор дурдсан хэлбэртэй байна:
6.2.1.Улсын Их Хурлын;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.2.2.Ерөнхийлөгчийн;
6.2.3.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын /цаашид "аймаг, нийслэлийн хурлын" гэх/;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.2.4.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын /цаашид "сум, дүүргийн хурлын" гэх/.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./