5 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим

5.1.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.ил тод байдлыг хангах;

5.1.3.шударга ёсыг сахих;

5.1.4.сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах;

5.1.5.маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх;

5.1.6.сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх;

5.1.7.энгийн ойлгомжтой байх.

5.2.Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

5.3.Сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг гаргасан этгээд нь нэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар нийтэд албан ёсоор мэдээлнэ.

5.4.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй.

5.5.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу сонгуулийн байгууллага, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, ажиглалт хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгогчид эрхээ эдлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.