4 дугаар зүйл. Сонгуулийн үндсэн зарчим

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Сонгуулийн үндсэн зарчим

4.1.Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ.

4.2.Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй.

4.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.

4.4.Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

4.5.Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна.

4.6.Энэ хуулийн 4.4, 4.5-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна:

4.6.1.хувь хүнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

4.6.2.албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

4.6.3.нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

4.7.Энэ хуулийн 4.4, 4.5-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.