64 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам

64.1.Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

64.2.Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

64.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

64.4.Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ.

64.5.Энэ хуулийн 64.2-64.4-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.