66 дугаар зүйл. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

66 дугаар зүйл. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох

66.1.Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.

66.2.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгуульд, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуульд хамаарна.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.