9 дугаар зүйл. Сонгуулийн шат
9.1.Ерөнхийлөгчийн сонгууль нь дараах шаттай байна:
9.1.2.анхан шат;
9.1.3.хоёр дахь шат.
9.2.Анхан шатны сонгууль гэж сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн төлөө саналаа нууцаар гаргаж, Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хэлнэ.
9.3.Хоёр дахь шатны сонгууль гэж анхан шатны сонгуульд оролцож саналаа гаргасан сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргахыг хэлнэ.