111 дугаар зүйл. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

ТӨСВИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2014-10-16-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2014-10-16-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

111.1.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

111.1.1.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, уг үнэт цаасны төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх;

111.1.2.зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх.

/Энэ зүйлийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.