71 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
71.1.Энэ хуулийн 71.2, 71.3-т зааснаас бусад заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
71.2.Төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, нийтэд мэдээлэх, төсвийн цаглабрыг мөрдүүлэх, сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэх, Улсын Их Хуралд танилцуулах, нийтэд мэдээлэхтэй холбогдсон энэ хуулийн зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
71.3.2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 71.2 дахь хэсэг хамаарахгүй.
71.4.Энэ хуулийн 43.1.2 дахь заалт, 43.4 дэх хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
71.5.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн," гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв", гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн" гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн," гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв," гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
71.6.Энэ хуулийн 60.2.6 дахь заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ