12 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
12.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүнд тусгах эдийн засаг, төсвийн таамаглалыг боловсруулах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.2.улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах; /Энэ заалтад “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.3.Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах;
12.1.4.жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийг төсвийн цаглабрыг баримтлан бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;
12.1.5.төсвийн тодотгол хийх тухай Засгийн газрын саналыг боловсруулах;
12.1.6.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;
12.1.7.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах;
12.1.8.Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргах;
12.1.9.олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
12.1.10.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12.1.11.банкинд данс нээх зөвшөөрлийг төсвийн байгууллагад олгох;
12.1.12.төлөгдөөгүй улсын өрийн үлдэгдэл, дунд хугацааны өрийн үйлчилгээний таамаглалыг хагас жил тутам гаргаж нийтэд хэвлэн нийтлэх;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12.1.13.төв төрийн сангийн чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө, нөөцийн санг байршуулах;
12.1.14.эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
12.1.15.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн байгууллагаас худалдан авах арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт тавих;
12.1.16.төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
12.1.17.төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах;
12.1.18.эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан төвийг байгуулж ажиллуулах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
12.1.19.төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн удирдах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.1.20.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулж авах.
12.1.21.гадаадын тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг татвар, хураамжаас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.22.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрлийг олгох. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.1.23.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээг жил бүрийн 02 дугаар сарын 1-нээс 04 дүгээр сарын 1-ний дотор хийж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй уялдуулах ажлыг Засгийн газрын түвшинд зохион байгуулна. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.2.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.2.3.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах.
/Энэ хэсгийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/