14 дугаар зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний бүрэн эрх
14.1.Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:
14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн;
14.1.2.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын төсвийн;
14.1.3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;
14.1.4.Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;
14.1.5. /Энэ заалтыг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.1.6.Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;
14.1.7.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Шадар сайдын ажлын албаны төсөв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;
/Энэ заалтад 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
14.1.8.боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн; /Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.1.9.20 минутын хотын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн; /Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.1.10.хяналт, үнэлгээний асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн; /Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.1.11.Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.12.Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.13.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.14.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.15.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.16.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус зөвлөлийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.17.Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.18.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.19.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн; /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.20.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн. /Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.21.Шүүхийн сахилгын хорооны дарга Шүүхийн сахилгын хорооны төсвийн. /Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.1.22.улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч тухайн шатны төсвийн. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах;
14.2.2.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох;
14.2.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах;
14.2.4.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах;
14.2.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;
14.2.6.хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
14.2.7.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
14.2.8.хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнах;
14.2.9.хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
14.2.10.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
14.2.11.төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, эсхүл хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллагад 3-5 жил тутамд нэг удаа чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулах;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.3.Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
14.5.Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч, ажилтантай байна.
14.6.Энэ хуулийн 14.2.11-т заасан чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийх, чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/