15 дугаар зүйл. Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүний бүрэн эрх

ТӨСВИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2022-04-22-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2022-04-22-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

15.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно.

15.2.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээгээр тусгай зориулалтын шилжүүлэг хүлээн авсан төсвийн төвлөрүүлэн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.3.Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтооно.

15.4.Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.4.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8–д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

15.4.2.энэ хуулийн 14.2.8-д заасан тайланг нэгтгэн харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.