23 дугаар зүйл. Төсвийн орлого

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Төсвийн орлого

23.1.Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ.

23.2.Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

23.3.Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг түрээслэсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, Засгийн газрын зээллэг, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.4.Улсын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.4.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 60 хувь;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.4.2.нэмэгдсэн өртгийн албан татвар;

23.4.3.онцгой албан татвар;

23.4.4.гаалийн албан татвар;

23.4.5.авто бензин, дизелийн түлшний албан татвар;

23.4.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

23.4.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

23.4.8.агаарын бохирдлын төлбөр; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.4.9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж.

23.4.10.ус бохирдуулсны төлбөр.

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.4.11.газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.4.12.газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувь.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.4.13.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.5.Улсын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.5.1.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12.9-д зааснаас бусад төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг; /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.5.2.төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого;

23.5.3.хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх бусад орлого.

23.6.Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.6.1.хотын албан татвар; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.6.2.газрын төлбөрийн 60 хувь;

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд./

23.6.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23.6.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.

23.6.5.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр;

23.6.6.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23.6.7.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

23.6.8.энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж.

23.6.9.газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20 хувь.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

23.6.10.аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.6.11.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татвар. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.6.12.агаарын бохирдлын төлбөр. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.7.Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.7.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.7.2.орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.7.3.хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсөвт төвлөрүүлэх бусад орлого. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.8.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.8.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.8.2. галт зэвсгийн албан татвар;

/Энэ заалтад 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.8.3.энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;

23.8.4.агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

23.8.5.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

23.8.6.байгалийн ургамал ашигласны төлбөр;

23.8.7.ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

23.8.8.түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

23.8.9.хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр;

23.8.10.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23.8.11.нохойны албан татвар.

23.8.12.хог хаягдлын үйлчилгээний хураамж

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.8.13.газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.8.14.газрын төлбөр;

/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.8.15.малын тоо толгойн албан татвар.

/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.16.энэ хуулийн 23.6.11-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

23.8.17.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

23.8.18.хотын албан татвар. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.9.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.9.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.9.2.орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.9.3.хууль тогтоомжийн дагуу сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт орох бусад орлого. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.10.Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламжийн орлого нь төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг байна.

23.11.Газар, байгалийн баялгийн нөөцийг хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлого нь төсвийн орлого байна.

23.12.Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг үл харгалзан өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.13.Энэ хуулийн 23.6.10-т заасан орлогыг аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсөвт хуваарилах журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

23.14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хот, тосгонд шилжүүлсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлого нь тухайн хот, тосгоны төсвийн орлогод хамаарна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.