271 дугаар зүйл. Улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээ /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

271 дугаар зүйл. Улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээ /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд нь энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгсөн төслүүд байна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээнд оруулах төслийн саналыг энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу бэлтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.