281 дугаар зүйл. Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.1.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.1.1.төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.2.Энэ хуулийн 281.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 8 дугаар сард, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд дараах журмаар зохион байгуулна: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
281.2.2.хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.2.4.төсвийн төслийг боловсруулахад ашигласан тоон мэдээлэл, судалгаа, аргачлал нь олон нийтэд нээлттэй байж, санал өгөх боломжтой байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.2.5.олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж санал авах асуудлаар хялбаршуулсан танилцуулгыг боловсруулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.3.Энэ хуулийн 281.2-т заасан төсвийн тодотголд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр боловсруулах төсвийн тодотгол хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд энэ зүйлд заасан журмаар зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.5.Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.6.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын төслийг боловсруулахад энэ зүйлд заасан хэлэлцүүлэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./