291 дугаар зүйл. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

291 дугаар зүйл. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээ нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн, холбогдох аргачлалын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч эрэмбэлсэн, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүд байна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.1.тухайн төслийн хэрэгжих газрын болон бусад шаардлагатай зөвшөөрлийг авсан байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.2.барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

291.2.3.техник эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай төсөл, арга хэмжээнд техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгааг хийлгэсэн байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.4.урсгал зардал гарах төслийн урсгал зардлыг тооцсон байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.5.тухайн жилийн төсвийн хязгаарт багтсан, хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдсан байх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.6.олон нийтээр хэлэлцүүлсэн байх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний урьдчилсан үнэлгээг хийж төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийг эрэмбэлэн тогтооно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.4.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.