33 дугаар зүйл. Улсын Их Хурал төсөв батлах

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Улсын Их Хурал төсөв батлах

33.1.Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн, төсвийг энэ хуулийн 8.4-т заасан цаглабарын дагуу хуульчлан батална. /Энэ хэсэгт “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрлчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.Төсөвт дараах зүйлийг тусгаж, батална:

33.2.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалагдах шатны төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын өөрийн орлого;

33.2.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн зарлагын дээд хэмжээ, урсгал болон хөрөнгийн зарлагын дээд хэмжээ; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.3.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээ, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалт;

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.2.4.бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг;

33.2.5.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг хавсралтаар;

33.2.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, төслийн код, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, анхны төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/; /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.2.7./Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33.2.8.төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.2.9.Энэ хуулийн 32.2.21-д заасан мэдээллийг хавсралтаар /төслийн нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, гэрээний төрөл, хэлбэр, хувийн хэвшлийн түншлэгч болон түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт өртөг, тухайн жилд төсвөөс төлөх төлбөр, болзошгүй өр төлбөрийн мэдээлэл, дүн, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаарх мэдээлэл/. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмсэн./

33.2.11.энэ хуулийн 33.2.6, 33.2.10-д заасан төслийн код нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдаж үүсгэснээс хойш тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад болон заалтын дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.